ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Шинэчлэгдсэн огноо: 2026.07.24

Parlami – Итали хэлний онлайн сургалтыг ашиглахтай холбоотой хэрэглэгч болон Parlami-ийн хооронд үүсэх эрх, үүргийг энэхүү Үйлчилгээний нөхцөл зохицуулна. Parlami платформыг ашигласнаар та энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, түүнийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1. Ерөнхий нөхцөл

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Parlami платформоор дамжуулан үзүүлж буй онлайн сургалтын үйлчилгээтэй холбоотой хэрэглэгч болон Parlami-ийн хоорондын эрх, үүргийг зохицуулна.


2. Хэрэглэгчийн бүртгэл

Платформд бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл оруулах шаардлагатай.

18 нас хүрээгүй хэрэглэгч эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр үйлчилгээ ашиглаж болно.

Бүртгэлийн мэдээлэл болон нууц үгээ хамгаалах үүргийг хэрэглэгч өөрөө хүлээнэ.


3. Сургалтын материалд нэвтрэх

Худалдан авсан сургалтын эрх нь зөвхөн тухайн хэрэглэгчид хамаарна.

Сургалтын видео, материал, дасгал болон бусад контентыг зөвхөн хувийн хэрэгцээнд ашиглахыг зөвшөөрнө.

Parlami-ийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, түгээх, бусдад дамжуулах, дахин худалдахыг хатуу хориглоно.


4. Төлбөр ба буцаан олголт

Сургалтын төлбөр бүрэн төлөгдсөний дараа сургалтын эрх автоматаар идэвхжинэ.

Дижитал сургалтын үйлчилгээ тул сургалтын эрх нээгдсэний дараа төлбөрийг буцаан олгох боломжгүй. Худалдан авалт хийхээс өмнө сургалтын талаарх мэдээлэлтэй сайтар танилцана уу.


5. Оюуны өмч

Parlami платформ дээр байршуулсан бүх видео, зураг, текст, дасгал, дизайн болон бусад контент нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан оюуны өмч болно.

Зөвшөөрөлгүйгээр ашиглах, хуулбарлах, тараах, нийтлэх, өөрчлөх, худалдахыг хориглоно.

Зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах эрхтэй.


6. Хувийн мэдээллийн хамгаалалт

Parlami нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг Нууцлалын бодлогын дагуу боловсруулж, хамгаална.

Үйлчилгээг ашигласнаар та хувийн мэдээллийг энэхүү бодлогын хүрээнд боловсруулахыг зөвшөөрсөнд тооцогдоно.


7. Үйлчилгээг түдгэлзүүлэх

Parlami нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн хэрэглэгчийн сургалтын эрхийг түр хугацаагаар эсвэл бүрмөсөн түдгэлзүүлэх эрхтэй.


8. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах

Parlami нь шаардлагатай тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй.

Өөрчлөлт орсон хувилбар нь вэбсайтад нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болно.


9. Холбоо барих

Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт, санал, хүсэлт байвал дараах хаягаар холбогдоно.

Имэйл: info@khurelchimeg.com

Created with